“I TOOLS” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир- Цахим шилжилтийн концепц, боломж

🇲🇳Аж үйлдвэрийн анхны хувьсгал болох газар тариалангийн хувьсгал 100 мянган жилийн өмнө гарснаас хойш хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлд хувьссаар 4 дэх хувьсгалтайгаа нүүр тулаад байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу цахим шилжилтэд бид шилжсэнээр асар их цаг хугацааг хэмнэж, нийгмийн бүхий л институцийн үйл ажиллагаа хялбарших боломжийг бүрдүүлж байна.
🌏Өнөөдөр бид facebook ашиглаж байгаагаа, e-mongolia апп ашиглаж хуулбар авч байгаагаа цахимд шилжиж байна гэж ойлгож болохгүй. Нийгэм, эдийн засаг, улс төрийн салбар дата мэдээллийн баазаа эргэн харж, цахим шилжилтэд хөрвөх зайлшгүй шаардлага тулгарч байна.
🇲🇳Эрдэнэт хот 1,5 жилийн хугацаанд Цахим-аймаг болох боломжтой гэж би хувьдаа харж байна.