Хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын хүрээнд Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр “ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулаа.
Тэрээр илтгэлдээ хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхээс гадна хог хаягдлын нэгдсэн цэгийн урдах 32 га газрыг цэвэрлэх, нөхөн сэргээх, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр мод тарих ногоон бүс бий болгох талаар онцолсон юм.