Day: 10 сар 19, 2021

Г.Энхбаяр Эрдэнэт ШУТП ОНӨҮГ-ын захирал, PH.D

Технологи дамжуулах эхний зорилтоо бид БНХАУ-ын үйлдвэрлэлийн технологиудыг нутагшуулах, экспортыг орлосон Монгол эрдэмтдийн бэлэн технологи байгаа эсэх, эсвэл шинээр бий болгох талаар судлах, судалж буй технологийн өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, технологийг захиалагчид танилцуулах, технологи эзэмшигч, эсвэл хөгжүүлэгчтэй гэрээ хийх чиглэлээр хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.

“Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь хэлэлцүүлэг “Технологи, инноваци” сэдвээр үргэлжилж байна. ШУТИС-ЭЦДС-ийн дэд захирал Ц.Төгсбуян:

Манай сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран Орхон аймгийн ирээдүйн хөгжил, шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй хэд хэдэн томоохон судалгаа, шинжилгээг хийж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг агаараас тандан судлах судалгааны ажлыг 3 жилийн хугацаатай судлаад явж байна. Тус судалгаа хийснээр хуримтлагдсан хаягдлыг дахин боловсруулах боломжийг судлах, хаягдлын аж ахуйн …

“Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь хэлэлцүүлэг “Технологи, инноваци” сэдвээр үргэлжилж байна. ШУТИС-ЭЦДС-ийн дэд захирал Ц.Төгсбуян: Read More »

ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ-2021 ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ “ТҮНШЛЭЛ, ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЭХЭЛЛЭЭ

          Хоёр өдөр үргэлжлэх “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум өнөөдөр /2021.10.19/ “Түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлгээр эхэллээ. Тус хэлэлцүүлгээр: Орхон аймгийн хөгжлийн хөтөлбөр, гадаад дотоод хамтын ажиллагаа, түншлэл Орхон аймгийн эдийн засгийн шинжилгээ Орон нутаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа, эдийн засгийн үр нөлөө, дотоодын ханган нийлүүлэгчдийн боломж Аялал …

ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ-2021 ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ “ТҮНШЛЭЛ, ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЭХЭЛЛЭЭ Read More »

“ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ 2021” ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй  “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум эхэллээ.  Технологи, Түншлэл, Хөрөнгө оруулалт уриан дор эхэлж буй тус форумын нээлийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, Элчин сайдууд болон УИХ-ын гишүүд, Орхон аймагтай ах, дүүгийн найрамдалт харилцаатай улс орны төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд цахим болон танхимаар оролцлоо. Форумын үйл …

“ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ 2021” ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ Read More »

Орхон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.ДАВААДОРЖ:

Орхон аймаг хөгжлийн зорилгоо тодорхойлохдоо Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, “Орхон аймаг, Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын бичиг баримттай уялдуулан гаргасан. Төрөөс барьж буй бодлого нь:– Эрүүл, оюунлаг иргэнтэй– Цэвэр, аюулгүй орчинтой– Байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн– Тогтвортой засаглалтай, ногоон хот болно гэсэн зорилгыг дэвшүүлэн …

Орхон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.ДАВААДОРЖ: Read More »

Аймгийн ИТХ-ын дарга
Д.Мөнхбат:

Технологи, инновацын төслүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах нь “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форумын зорилго чиглэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн 5 жилийн хугацаанд Орхон аймгийн хөгжилд 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Орхон аймаг болон манай үйлдвэр хамтын ажиллагааныхаа хүрээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Эрдэнэт хотын агаарын чанарын хяналт, судалгааг сайжруулах зорилгоор нарийн ширхэглэгт тоосонцрыг хэмжих багажаар хангах, Эрдэнэт ШУТПарктай хамтран өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн …

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат: Read More »

УИХ-ын гишүүн
Д.БАТЛУТ:

УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:“Эдийн засгийн хөгжил нь технологийн хөгжлөө дагаж явдаг тул судалгаа шинжилгээний ажилд тулгуурласан технологийн шинэ шийдлийг амьдралд нэвтрүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоотой юм.Үүний тулд бид үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт инновацийг нэвтрүүлэх, ялангуяа технологи болон үйлчилгээний үйл явцыг цахимжуулах, технологи нэвтрүүлсэн жижиг, дунд бизнесүүдийг бойжуулан хөгжүүлж дэмжихэд анхаарлаа хандуулах нь чухал …

УИХ-ын гишүүн
Д.БАТЛУТ:
Read More »

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал:

Орхон аймаг МУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 12,3 хувийг дангаараа бүрдүүлж буй хүчирхэг эдийн засагтай бүс нутаг. Жил бүр эдийн засаг тэлж байгаа энэ үед гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбох, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр Эрдэнэтчүүдийн амжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд төсвийг үр ашигтай зарцуулна#Технологи#Түншлэл#ХөрөнгөОруулалт