“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн 5 жилийн хугацаанд Орхон аймгийн хөгжилд 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Орхон аймаг болон манай үйлдвэр хамтын ажиллагааныхаа хүрээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Эрдэнэт хотын агаарын чанарын хяналт, судалгааг сайжруулах зорилгоор нарийн ширхэглэгт тоосонцрыг хэмжих багажаар хангах, Эрдэнэт ШУТПарктай хамтран өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж байна.
#Технологи
#Түншлэл
#ХөрөнгөОруулалт