Эмгэг судлалын тасгийн лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл төсөл

  1. Төслийн нэр: Эмгэг судлалын тасгийн лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл төсөл
  2. Төслийн байршил: Орхон аймаг , Баян-Өндөр сум, Бүсийн оношилгоо эмчилгээний төв
  3. Мэдүүлэг гаргагч байгууллага: Эрүүл мэндийн газар
  4. Төслийн зорилго: Стандартын шаардлага хангасан орчин үеийн автомат тоног төхөөрөмжөөр хангагдснаар эдийн шинжилгээний хариу гарах хугацаа богиносгох, эдийн дамжлагын алдаа гарах эрсдэл үгүй болсноор хавдар болон хавдарын урьтал эмгэгийн эрт үеийн оношилгоо сайжирч, хүн амын дундах хавдрын шалтгаант нас баралт буурах, амьдралын чанарыг дээшлүүлэх
  5. Төслийн гол үйл ажиллагаа : Аймгийн хэмжээний эмгэг судлалын ганц тасагт эмгэг эд,эс, бүтэц судлал,онош зүйн лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдснээр үйлчлэх хүрээний хүн амд хавдар болон хавдрын урьтал эмгэгүүдийг эрт илрүүлэх боломж бүрдэнэ
  6. Төслийн хүлээгдэж буй үр дүн: Эдийн шинжилгээний автомат тоног төхөөрөмж хангагдаснаар эдийн шинжилгээний хариу ажлын 3 хоногт багтах гарах, 3-р шатлалын эмнэлэг рүү явж эдийн шинжилгээ өгөх иргэдийн өртөг зардал эрс буурна.

Хавдар болон хавдрын урьтал эмгэгүүд 85-90% эрт оношийн магадлалтайгаар оношлох боломжтой болсноор хавдарын шалтгаант нас баралт буурна

  1. Төслийн хугацаа: 2022-2024 он