ШУТИС-ын ЭЦДС-ийн тэнхимийн эрхлэгч Ph.d Д.Заяабаатар- Блокчейн технологи

Блокчейн технологи гэдэг нь энгийнээр цахим бүртгэлийн систем юм. Блокчейнийг нэг дэвтэр гэвэл блок нь нэг хуудас, олон хуудсууд нэгдээд гинжин холбоо үүсгэж блокчейн болж байна гэсэн үг.
Тус технологи нь жигд тархалттай байдаг учраас нэг хүн эсвэл нэгж хянах боломжгүй, өмнөх мэдээллийг засах боломжгүй, аюулгүй байдлыг хангасан шифрлэлттэй, блокчейнээр хийгдсэн бүх гүйлгээ нийтэд ил тод байдгаараа онцлогтой. Бүх төрлийн өгөгдлийг хадгалах боломжтой учраас банк санхүү, эрүүл мэнд, худалдаа, үл хөдлөх зэрэг бүх салбарт ашиглах боломжтой.
Монголд блокчейн технологид суурилсан ард койн, их койн, зэс койн зэрэг дотоодын криптовальютуудыг амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Крипто төслүүдийн ихэнх нь олон улсад гарах зорилготой. Хэрэв олон улсад гарч чадвал улсдаа их хэмжээний вальютын орлогыг татах боломжтой.