I БҮЛЭГ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
- Компаний товч танилцуулга
Манай “ХӨХӨЛШИД БАРШИД” ХХК нь 2019 онд нийтийн хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгод хэсгийн 29а-7 тоотод хэрчсэн гурилын үйлдвэрлэл эрхэлдэг.
II БҮЛЭГ. ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
2.1 Төслийн товч танилцуулга
№ | ||
1 | Төслийн нэр | Хүүгийн хэрчсэн гурил, бууз, баншны үйлдвэр |
2 | Төслийн зорилго | Монгол Улсын хүнсний стандартад нийцсэн, бүтээгдэхүүний чанар төрлийг нэмэгдүүлж, орон нутгийн шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгож, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах |
3 | Төслийн байршил | Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Толгод 29а-7 тоот |
4 | Төсөл хэрэгжүүлэгч | “ХӨХӨЛШИД БАРШИД” ХХК |
5 | Төслийн үр дүн | -Шинээр 5 ажлын байр нэмэгдэнэ. -Стандартад нийцсэн, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. |
6 | Төслийн нийт хөрөнгө оруулалт | 25.000.000 |
7 | Өөрийн хөрөнгөөр | 10.000.000 |
8 | Зээлийн санхүүжилтээр | 15.000.000 |
Хүснэгт 1. Төслийн товч танилцуулга
2.2 Зах зээлийн судалгаа
2.2.1 Өрсөлдөгчийн судалгаа
Орхон аймагт өнөөгийн байдлаар “Гоё гурил” “ХААН ХҮНС” ХХК-ий “ХААН” хэрчсэн гурил, Лашпа брэндийн хэрчсэн гурилууд нь тус зах зээлийн ихэнх хувийг эзэлж байна. Зах зээлийн бусад хэсгийг жижиг бэлэн гурилын үйлдвэрүүд эзэлж байна.
Бүтээгдэхүүний нэр | Хэмжээ | Үнэ/₮/ |
Гоё гурил | 0,5 кг | 1200 |
Лапша | 0,45 кг | 2000 |
Хаан Хүнс | 0,4 кг | 1500 |
Болсон гурил | 0,4 кг | 1200 |
Жигнэсэн гурил | 0,5 кг | 1500 |
Хүснэгт 2. Зах зээл дэх бусад бүтээгдэхүүний/хэрчсэн гурил/ үнийн судалгаа
Мөн Орхон аймгийн бууз баншны зах зээлийн Солонго бууз, Мах Маркет, Мах импекс ХХК-ийн бууз банш дийлэнх хувийг эзэлж байна. Үлдсэн хувийг жижигш цехүүд болон хувь хүмүүс эзэлж байна.
III БҮЛЭГ. МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
3.1 Зах зээлийн багтаамж
Бид зах зээлийн багтаамжаа тооцоолохдоо Орхон аймагт нийт бүтээгдэхүүнийхээ 80%-ийг зэргэлдээх аймгийн сумдуудад 20 %-ийг нийлүүлэхээр төлөвлөөд байна. Орон нутгийн оршин суугчдаас гадна зэргэлдээх аймгийн сумдуудадын иргэдийн хэрэгцээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой.
- Зах зээлийн багтаамжийг Орхон аймгийн нийт өрх 28386-д үндэслэн тооцооллоо. Орхон аймгийн нийт өрхийн 1/3 буюу 9462 өрх оройн хоолонд хэрэглэхээр худалдаж авна гэвэл өдөр бүр 9400 ширхэг гурилын худалдан авалтын боломж байна гэж үзнэ. Эдгээр боломжит худалдан авагчдын өдрийн дундаж худалдан авалт 0,25 коэфициенттэй байх магадлалтай хэмээн тооцвол дараах тооцоолол гарч байна.
№ | Үзүүлэлт | 5-11 сар хүртэл |
1. | Өдрийн хэрэглэгчийн тоо | 9400 |
2. | Өдрийн худалдан авах давтамж | 0,25 |
3. | Дундаж үнэ | 1500 |
4. | Зах зээлийн багтаамж /өдрөөр/ | 3,525,000 |
5. | Зах зээлийн багтаамж /сараар/ | 105,750,000 |
6. | Жилийн зах зээлийн багтаамж 2021 он (5-11 сар) | 740,250,000 |
Хүснэгт 5. Орхон аймаг болон зэргэлдээх сумын зах зээлийн багтаамж (Хэрчсэн гурил)
Орхон аймгийн хэрчсэн гурилын зах зээлийн багтаамжийг тооцож үзсэнээр 2021 оны 5-р сараас 11-р сарыг дуустал 7 сарын хугацаанд 740,250,000 төгрөг байна. Иймээс манай хэрчсэн гурилын үйлдвэр байгуулагдан зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд Орхон аймагт хангалттай зах зээл байна гэж үзэж байна.
- Зах зээлийн багтаамжийг Орхон аймгийн нийт хүн амын 1/4 буюу 26010 хүнд үндэслэн тооцооллоо. Орхон аймгийн нийт хүн амын 1/4 буюу 26010 хүн өдөр тутамд хэрэглэхээр худалдаж авна гэвэл өдөр бүр 26000 уут бууз, баншны худалдан авалтын боломж байна гэж үзнэ. Эдгээр боломжит худалдан авагчдын өдрийн дундаж худалдан авалт 0,25 коэфициенттэй байх магадлалтай хэмээн тооцвол дараах тооцоолол гарч байна.
№ | Үзүүлэлт | 5-11 сар хүртэл |
1. | Өдрийн хэрэглэгчийн тоо | 26010 |
2. | Өдрийн худалдан авах давтамж | 0,2 |
3. | Дундаж үнэ | 7500-8000 |
4. | Зах зээлийн багтаамж /өдрөөр/ | 39,015,000 – 41,616,000 |
5. | Зах зээлийн багтаамж /сараар/ | 1,170,450,000 – 1,248,480,000 |
6. | Жилийн зах зээлийн багтаамж 2021 он (5-11 сар) | 8,193,150,000 – 8,739,360,000 |
Хүснэгт 6. Орхон аймаг болон зэргэлдээх сумын зах зээлийн багтаамж (Бууз банш)
Орхон аймгийн бууз, баншны зах зээлийн багтаамжийг тооцож үзсэнээр 2021 оны 5-р сараас 11-р сарыг дуустал 7 сарын хугацаанд 8,193,150,000 – 8,739,360,000 төгрөг байна. Иймээс манай бууз, баншны үйлдвэр байгуулагдан зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд Орхон аймагт хангалттай зах зээл байна гэж үзэж байна.
Зорилтод зах зээл:
Төсөл хэрэгжих эхний жил бид зах зээлийн дараах зорилтыг тавьж байна.
- Орхон аймгийн хүнсний дэлгүүрүүд, худалдааны төвүүд, хүнсний захууд, нийтийн хоолны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд боломжит үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж олонд таниулна.
- Зэргэлдээх сумдын хүнсний дэлгүүрүүд болон нийтийн хоолны чигэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, амралт сувилалын газруудад бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.
3.2 Маркетингийн хольц бүрдүүлэлт
3.2.1 Үнийн бодлого
Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өсч байгаа ч зах зээлд тогтмол үнээр нийлүүлэхээр тооцож байна.
№ | Түүхий эдийн нэр | Хэмжээ /кг/ | Үнэ /₮/ |
1 | Үхрийн мах /ястай/ | 1 | 12,055 |
2 | Хонины мах /ястай/ | 1 | 10,378 |
3 | Хонины сүүл | 1 | 7500 |
4 | Улаанбаатар дээд гурил | 25 | 27000 |
5 | Алтан тариа дээд гурил | 25 | 29000 |
6 | Сонгино | 1 | 2000-3500 |
7 | Сармис | 1 | 1500 |
8 | Давс | 1 | 1000 |
Хүснэгт 7. 2021 оны 4-р сарын байдлаар
Өөрийн бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж үнэтэй харьцуулсан харьцуулалт:
№ | Бүтээгдэүүний нэр, савлагаа | Хүүгийн хэрчсэн гурил, бууз, банш /үнэ/ | Зах зээлд худалдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүний үнэ |
1 | Хүүгийн хэрчсэн цагаан гурил 0,4 кг | 1300 | 1200-2000 |
2 | Бүхэл үрийн гурил 0,4 кг | 1300 | 1200-2000 |
3 | Бууцайтай гурил 0,4 кг | 1300 | 1200-2000 |
4 | Энгийн гурил 0,45 кг | 1000 | 1000-1100 |
5 | Хүүгийн бууз 0,9 кг | 8500 | 8000-8500 |
6 | Хүүгийн бууз 5 кг | 42500 | |
7 | Хүүгийн банш 0,45 кг | 5000 | 4500-5500 |
8 | Хүүгийн банш 3 кг | 30000 |
Хүснэгт 8. Үнийн харьцуулалт
Зах зээлд хэрчсэн гурилын олон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа боловч хуурай гурилтай ясны гурил хольж хийдэг, чанар муу, үйлдвэрийн эрүүл ахуйн байдал муу байдаг. Бууз, баншны үйлдвэрүүд мөн адил үндсэн орцонд дурдсан мах хэрэглэдэггүй махаа хольж хэрэглэдэг, амт чанар муутай байдаг.
Бүтээгдэхүүний үнэд нөлөөлөлсөн хүчин зүйлийн хувьд:
- Түүхий эд болох махны үнэ огцом өсөх
- Гол түүхий эд болох гурилны үнэ улиралын чанартай өсөх
- Түүхий эдийн нөөц багасах
- Байгалийн гамшигт үзэгдэл, болзошгүй аюул тохиолдох
- Цар тахал /Ковид-19/ зэрэг шалтгааны улмаас энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөн байна.
Жилийн дөрвөн улиралд манайх бүтээгдэхүүний үнээ аль болох тогтмол байлгахаар төлөвлөсөн билээ.
3.3 Борлуулалтын суваг
Үйдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээ бид дараах борлуулалтын сувгуудаар дамжуулан худалдаалах бөгөөд сугалаат худалдаа буюу азтан шалгаруулж хэрэглэгчдийг идэвхижүүлэх болно. Сугалаат худалдаа, азтан шалгаруулах худалдааг цагаан сар, шинэ жилийн баяруудаар явуулна. Дараах сувгуудад бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.
- Худалдааны төвүүд
- Зоогийн газрууд
- Аялал жуулчны баазууд
- Хүнсний дэлгүүрүүдтэй гэрээгээр болон, захиалгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хүргэж үйлчилнэ.