Орхон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.ДАВААДОРЖ:

Орхон аймаг хөгжлийн зорилгоо тодорхойлохдоо Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, “Орхон аймаг, Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын бичиг баримттай уялдуулан гаргасан. Төрөөс барьж буй бодлого нь:
– Эрүүл, оюунлаг иргэнтэй
– Цэвэр, аюулгүй орчинтой
– Байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн
– Тогтвортой засаглалтай, ногоон хот болно гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ зорилгыг биелүүлэхийн тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж орон сууцжуулах, инженерийн шугам сүлжээг гэр хорооллын айл өрхүүдтэй холбох, мэдээлэл технологийн хөгжингүй хот болж, ухаалаг технологийг нэвтрүүлэх зэрэг зорилт бүхий
– Орлогод нийцсэн орон сууц
– Миний гудамж, Бидний гэр, Миний орц, Бидний байшин төсөл
– Эко ариун цэврийн байгууламж
– Ногоон Эрдэнэт
– Ухаалаг Эрдэнэт гэсэн нийт таван төсөл хөтөлбөрийг санаачилсан.
Эдгээр хөгжлийн зорилтот төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж “Эрдэнэт хотын үерийн суваг далан барих, инженерийн шугам сүлжээний шинэчлэл хийх”, “Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буйг онцоллоо.