Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгох

  1. Төслийн нэр: “Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгох” төсөл
  2. Төслийн байршил: Орхон аймаг , Баян-Өндөр сум , ЕБС-ууд
  3. Мэдүүлэг гаргагч байгууллага: Боловсрол соёл урлагийн газар
  4. Төслийн зорилго: Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгох
  5. Төслийн гол үйл ажиллагаа : Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад сүүлийн үеийн цахим программыг нэвтрүүлж, сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгож, сургалт, хүмүүжил, төлөвшлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, хяналтыг сайжруулна.
  6. Төслийн хүлээгдэж буй үр дүн: Цахим сургууль“ программыг нэвтрүүлж, сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим систем боловсронгуй болж сургалт, хүмүүжил, төлөвшлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, хяналт сайжирна.
  7.  Төслийн хугацаа: 2022-2024 он