П.Пүрэвбазар FIBO CLOUD ХХК-ийн захирал

🌏Технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байна. Нэг өглөө сэрэхэд л шинэ технологи гарчихдаг. Ковидын нөхцөлд олон ойлгомжгүй зүйл байгаа ч бидэнд нэг л зүйл тодорхой байна. Энэ бол цахим шилжилт. 🚀Бидний ковидын нөхцөл байдалд хил хязгааргүй зарж болох зүйл бол “технологи” юм. Технологиудыг сайн нутагшуулж, хэрэглүүлж, сайн үр шимийг нь ойлгуулахад “ковид” сайнаар нөлөөлсөн.

🌏Бид зөвхөн интернетээр худалдаа хийх биш үндэстнээрээ ямар дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж болох вэ? гэдгийг бодох цаг болсон.

🇲🇳Монгол инженерүүд дижитал орчинд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний дата өгөгдлийг найдвартай хадгалах, дамжуулах баазыг бий болгохоор зорьж ажиллаж байна. Тус дата бааз бий болсноор тухайн байгууллага дэд бүтэцдээ санаа зовохгүйгээр зөвхөн бүтээгдэхүүн сайжруулалтандаа анхаарлаа хандуулаад явах боломжтой.