Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдсан Эрдэнэт хөгжил 2021 эдийн засгийн форум 2 өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Форумд нийт 5 хэлэлцүүлгийн хүрээнд 20 гаруй илтгэгч илтгэл танилцууллаа.

● Гарааны бизнесийн 20 гаруй төсөл танилцуулагдлаа.

● Эрдэнэт үйлдвэрт хэрэгцээтэй байгаа бараа, бүтээгдэхүүний үзэсглэн гарлаа.

Чуулганы эцсийн үр дүнд:

● Хоёр төсөлд бизнес эрхлэгч хөрөнгө оруулалт хийгдэж

● Хамтран ажиллах чиглэлээр 5 санамж бичиг байгуулагдлаа /Цахим шилжилтийн суурь болох дата цуглуулах, дамжуулах төвтэй хамтран ажиллана/ зэрэг орон нутагт хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн 9 төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зуучлан хөгжүүлэхээр болсон нь чуулга уулзалтын гол ач холбогдол байв.

Орхон аймгийн эдийн засгийн хөгжлийн шийдэл, гарцыг төр хувийн хэвшил хамтран хэлэлцэх  зорилготой “Эрдэнэт хөгжил- 2021” эдийн засгийн форум амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
 Энэ удаагийн форумд Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ах дүүгийн найрамдалт харилцаатай ОХУ, АНУ, БНЧУ зэрэг гадаад улс орны онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд, Азийн хөгжлийн банк, Германы GIZ төсөл, НҮБайгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, аймгийн удирдлууд, бизнес эрхлэгчид  цахим болон танхимийн хэлбэрээр оролцож санал бодлоо солилцсон юм. 
Чуулганыг нийт таван хэлэлцүүлгийн хүрээнд өрнүүлж, зочид төлөөлөгчид, зохион байгуулагчид хамтран Орхон аймгийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааг танилцууллаа. Түүнчлэн технологийн дэвшлийг бизнестээ үр ашигтай хослуулах, гарааны бизнес бойжуулалт, хөрөнгө оруулалт татахтай холбоотой амжилттай яваа бизнес эрхлэгч, хөгжүүлэгчид туршлагаасаа хуваалцсан нь энэ удаагийн чуулганы бас нэг онцлог байв. Чуулганд оролцогчдын зүгээс Орхон аймаг цаашид эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд: 

  1. Мэдээллийн технологи, инженерийн шийдэл, инновацид үндэслэн иргэдийн ажиллаж амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлсэн төрийн цахим үйлчилгээ бүхий байгаль орчинд ээлтэй цахим аймаг хот болох
  2. Орхон аймагт шаардлагатай байгаа тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бодлогоор дэмжих
  3. Гарааны бизнес эрхлэгчдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон улсад гарах хүртэл чадавхжуулах
  4. Гарааны компаниудыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо бий болгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах
  5. Хотын хог хаягдлын менежментийг сайжруулж, техникийн эрс шинэчлэл хийх
  6. Дахин боловсруулах хог хаягдлын үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх зэрэг санал санаачилгууд гарлаа.

Эрдэнэт хөгжил-2021 эдийн засгийн форумын хамтын ажиллагаа, хэлэлцүүлгүүдийн үр дүнд:

● Орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх олон чухал зөвлөмж, шинэлэг санал, санаачилгыг хүлээн авч цаашдын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгах боломж бүрдсэн
● Хоёр төсөлд бизнес эрхлэгч хөрөнгө оруулалт хийгдэж
● Хамтран ажиллах чиглэлээр 5 санамж бичиг байгуулагдлаа /Цахим шилжилтийн суурь болох дата цуглуулах, дамжуулах төвтэй хамтран ажиллана/
● Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулахад ХБНГУ-ын GIZ прогресс төсөлтэй,
хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн салбарын хөгжүүлэлтэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй, ЕБС-ын цахим сургалтын чадамжийг нэмэгдүүлэхэд Мобиком корпорацитай зэргээр гадаад, дотоодын олон байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүллээ
● Форумын үеэр танилцулагдсан төслүүдээс орон нутагт хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн 9 төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зуучлан хөгжүүлэхээр болсон нь чуулга уулзалтын гол ач холбогдол байв.