Мөнгөний менежер

  1. Төслийн хураангуй
Төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий мэдээлэл
Төсөл хэрэгжүүлэгчийн нэр :Г.Урантуяа
Төсөл хэрэгжүүлэгчийн регистрийн дугаар :
Төсөл хэрэгжүүлэгчийн хаяг :Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг
Төсөл хэрэгжүүлэгчийн утас :95009030, 80009398
Төслийн ерөнхий мэдээлэл
Төслийн нэр :Мөнгөний менежер
Төсөл хэрэгжүүлэх салбар :Хувийн санхүүгийн сургалт, Санхүүгийн аппликэшн, Санхүүгээ хөтлөх төлөвлөх дэвтэр
Үйл ажиллагааны үндсэн чиглэл :Хувийн болон жижиг бизнесийн санхүүгийн зөвлөх
Төсөл хэрэгжих байршлын хаяг :Онлайн, Appstore, Playstore, номын дэлгүүрүүд
Үүсэх ажлын байрны тоо :3
  • Төслийн үндэслэл
    • Төсөл хэрэгжүүлэгчийн товч танилцуулга

Хэнтий аймагт 1991 онд төрсөн. Оюутан болсон цагаасаа мөнгөө зохицуулж чаддаггүй байсан учраас 2009 оноос санхүүгийн ном, сургалт, зөвлөгөөг сонсож хэрэгжүүлж эхэлсэн.

2013 онд МУИС-ийн компьютерийн инженерийн ангийг төгссөн. Мэргэжилдээ дургүй учраас сайн сурч чадаагүй төгссө. Ажил олох маш хэцүү байсан. Тиймээс санхүүгийн сургалтанд суугаад л өөрийгөө олсон. Өмнө сонсож байгаагүй хичээл үзсэн ч мэддэг юм шиг маш амархан ойлгож, тогтоож байсан. Тиймдээ ч багшдаа таалагдаж ажиллах санал авсан. Хэсэг ажиллаад нягтлан бодогчоор дахин суралцаад, одоо хувиараа нягтлан бодогч хийж байгаа. 2018 оноос өрхийн болон бизнесийн санхүүгийн зөвлөгөө онлайнаар үнэ төлбөргүй өгч эхэлсэн. 2020 оны 11 сараас эхлээд “Хувийн санхүүгийн боловсролд” нэртэй төлбөртэй сургалт явуулж эхэлсэн. Одоог хүртэл 5 удаагийн сургалт амжилттай зохион байгуулсан.

  • Төслийн шаардлага

Орчин үед гоё ганган зүйл хараад яг хэрэгтэй зүйл биш байсан ч хамаагүй, төлөвлөөгүй зүйлийг авах нь элбэг. Ихэнх залуучууд орлогоосоо давсан зарлагатай, өртэй, дарамтанд амьдарч байна. Ямарч санхүүгийн мэдлэг байхгүй, орж ирсэнийг нь үрдэг, хадгаламж байхгүй. Манай гэр бүл ч бас яг л ийм айлуудын тод жишээ. Найз нөхөд, ойр дотны хүмүүс, шинээр танилцаж яриа өрнөсөн хүмүүсээс байнга асуудаг байсан.

Дээрх асуудлууд миний эргэн тойрны хүмүүст маш их тохиолдож байгааг ойлгосон. Би 2013 оноос өөрөө орлоготой болсон үеэсээ орлого зарлагаа хянахыг үргэлж хичээдэг байсан. Хүн болгон ухаалаг утастай болсон энэ үед энгийн гар утасны аппликэшн байвал зүгээр юм байна гэж бодож эхэлсэн. Хөгшин залуу гэхгүйгээр хүмүүс НӨАТ-ын баримтаа ибаримт аппликэшн рүү ороод бүртгүүлж чаддаг шүү дээ. Үүнтэй адилхан өдөр тутмын орлого, зарлагаа бүртгээд хянаад явбал өөрт болон гэр бүлд тустай гэсэн үүднээс энэхүү төслийн хэрэгцээ, шаардлага үүссэн.

  • Төслийн зорилго, зорилтууд
    • Өрх бүрийг санхүүгээ зохицуулахад туслах.
    • Хуримтлалтай болоход сэдэлжүүлэх.
    • Орлого, зарлагаа тогтмол цаг алдалгүй бүртгэхэд туслах.
    • Сарын орлого, зарлагаа сар, улирал, жилээр хялбараар  харах боломжтой.
    • Санхүүгээ төлөвлөх, мөн өөрийгөө дүгнэж, цаашдын зорилгоо тавихад тусална.
    • Хамгийн гол нь бид санхүүгийн сахилга баттай болж, ирээдүй болсон хүүхдүүддээ үлгэрлэх.
    • Дээрх асуудлыг шийдэхийн тулд сургалтанд суугаад, өдөр тутмын орлого, зарлагаа дэвтэр дээрээ бичээд, 7 хоногтоо 1 удаа ч юмуу аппликэшн рүүгээ оруулчихад сарын, улиралын, жилийн орлого, зарлагын нэгтгэлээ харах боломжтой.
    • Аппликэшны хувьд цаашлаад банк болон ибаримттай холбогдоод дээрх 2 аппликэшнээр гүйлгээ хийхэд Мөнгөний менежер аппликэшн рүү автоматаар орох боломжтой байвал илүү хялбар байна байх гэж төлөвлөж байна.
    • Төслөөс гарах үр дүн

Төсөл амжилттай хэрэгжиж нийгэмдээ бага ч болсон нэмэр болох байх гэж бодож байна. Айл өрхийн хүн бүр санхүүч гэсэн уриатай ажиллахыг хичээх болно. Бид өөрсдөө орлого, зарлагаа зөв удирдаж, юу нь хэрэгтэй болох, юу нь хэрэггүй болохыг мэдэж зөв сонголт хийж үлгэрлэснээр ирээдүй болсон хүүхдүүд минь санхүүгээ зөв удирдаж, төлөвлөж  сурах юм. Энэ нь миний эрхэм зорилго юм. 

Төсөл хэрэгжих эхний 1 жилийн хугацаанд 1000 хүнд хүрч ажиллана гэсэн зорилготой ажиллаж байна. 1000 хүний ард байгаа 1000 гэр бүлд нөлөөлнө.. Цаашлаад бидний хийсэн аппликэшн, сургалт, дэвтэр үр дүнтэй байвал  манай байгууллагаас 1 үйлчилгээ авсан хүн одоогийн гаргах 3 үйлчилгээг 3ууланг нь авах боломжтой. Тиймээс чанартай хүнд хүрсэн сургалт, хэрэглэхэд хялбар, гарах үр дүн нь өндөр аппликэшн, ашиглахад хялбар, бүх л үед ашиглагдахуйц дэвтэртэй болох зорилготой байна.

Санхүүгийн багш болон маркетингийн байнгын ажлын байр бий болгоно. Мөн гэртээ сууж байгаа ээж нарт нэмэлт орлого олоход дэмжинэ. 21 аймагт 1,1 борлуулагчтай болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

  • Маркетингийн төлөвлөгөө
    • Борлуулалтын зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгчийн судалгаа
      • Борлуулалтын зах зээл
  • Санхүүгийн сургалтын хувьд зах зээл дээр хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөгөө байдаггүй. Ихэнх сургалтууд хуримтлалтай болох ёстой, зардлаа хэмнэх ёстой гэсэн сургалтууд л байдаг. Миний хувьд 2020 оны 11 сараас эхлэн хэрхэн хуримтлалтай болох вэ? Орлого, зарлагаа хэрхэн бүртгэх вэ? гэсэн 7 хоногийн / 4 хичээлтэй / сургалт орж эхэлсэн. Хүмүүс маш дуртай хүлээж авсан. Сургалтанд маань нийт 150 гаруй хүн хамрагдсан байгаа. Гэхдээ дан ганц хэрхэн бүртгэх талаар хичээл зааж болохгүйг бас ойлгосон. Хүмүүсийн дотор руу асуулт асууж учир шалтгааныг нь олох тийм сургалтыг нэмж оруулаад 14 хоногийн / 6 хичээлтэй / сургалт болгож өөрчилж байгаа. Ингэснээр илүү үр дүнтэй байна гэж найдаж байгаа.
  • Гар утасны аппликэшны хувьд

Хялбараар хөтлөх санхүүгийн аппликэшн байхгүй. Мөн банкны аппликэшнүүд гүйлгээгээр ангилдаг ч гэсэн банкаар орж гарахгүй мөнгөний эргэлтүүд олон байгаа. Жишээлбэл, мөнгө зээлэх, зээлдүүлэх, хуримтлал руугаа хийх, хөрөнгө авах зэрэг нарийн зүйлүүд тусгагдах боломжгүй тийм зүйлс байдаг учраас манай аппликэшнийг ашиглах хүмүүсийн орон зай байгаа гэж харж байна.

  • Төлөвлөгч дэвтрийн хувьд би өөрөө болон миний таньж мэддэг хүмүүс маш олон дэвтэр шинэ оны эхэнд нээдэг. Жилийн төлөвлөгөөгөө бичих, хийх ажлын жагсаалтаа бичих төлөвлөлтийн дэвтэр, орлого зарлагаа бүртгэх, талархал бичих гэх мэт олон дэвтэрний шаардлага гардаг. Гэвч 1 хүн энэ олон дэвтрийг зэрэг биедээ авч явж зорилго, зорилгоор нь ашиглах боломжгүйг би өөрөө туршиж мэдэрсэн. Тиймээс 1 жилийн турш бүх л зүйлдээ ашиглах боломжтой дэвтэр гаргах болно. Яг одоогоор монголд ийм дэвтэр байхгүй. 1 дэвтрийн үнээр олон дэвтрийг орлох ганцхан супер дэвтэр юм.
    • Хэрэглэгч

Манай хэрэглэгчид 3 үндсэн хэсэгт хуваагдана.

  1. Өрх буюу хувь хэрэглэгч
  2. Хувиараа бизнес эрхлэгч / Үсчин, гоо сайханч гэх мэт /
  3. Жижиг бизнес эрхлэгчид / Орлого, зарлагаа барьдаг захиралуудад зориулсан /
  • Өрсөлдөгчийн судалгаа
  • Гар утасны аппликэшны хувьд

Хүснэгт 3

Өрсөлдөгч байгууллагын нэрӨрсөлдөгчийн давуу болон сул талМөнгөний менежер аппликэшний давуу болон сул тал
БанкнуудОлон харилцагчидтай. Одоо байгаа орлого, зарлагыг ангилах үйлчилгээ нь манай аппликэшнтэй төстэй. Гэвч зөвхөн тухайн банкаар хийсэн гүйлгээг л тэгж ангилах боломжтой.Манай аппликэшн анх хэрэглэгчдэд хүрэхэд айл өрх бүрт байдаг орлого, зарлагуудын нэр харагдана. Түүнийг нэмж хасах боломжтой. Тухайн гэр бүл болон байгууллагаар орж гарсан бүх л орлого, зарлага, авлага, өглөг, хуримтлал, хөрөнгийг бүртгэх боломжтой. Дээрх зүйлсийг сараар, улиралаар, жилээр нэгтгэж харах боломжтой. Мөн гэр бүлийн гишүүд 2,3н утсан дээр зэрэг суулгаад хэдэн талаас орлого, зарлагаа бүртгэх боломжтой.
http://urkhiintusuv.mn/Сайт дээр ашиглах боломжтой. Гар утасны аппликэшн байхгүй. Хэрэглэхэд төвөгтэй. Өөрийн ашиглах данс болгоноо өөрсдөө нэмдэг. 2018 оноос хойш идэвхгүй байгаа гэж харж байна.
Ebarimt аппликэшнМөн баримттай худалдан авалт хийсэн баримтаар л хязгаарлагдана.
  • Төлөвлөгч дэвтрийн хувьд

Хүснэгт

Өрсөлдөгч байгууллагын нэрӨрсөлдөгчийн давуу болон сул талМанай төлөвлөгч дэвтрийн  давуу тал
Өрхийн төсөв дэвтэрЗөвхөн орлого, зарлагаа бүртгэнэ. Дан ганц дэвтэртэй байхад сарын, улиралын, жилийн нэгтгэлээ гаргахад төвөгтэй байдаг.Энэ 2 чухал зүйлсийг нэгтгэсэн дэвтэр юм. Дээрээс нь тэмдэглэл, талархал бичих хийх хэсэгтэй. Харин бусад санхүүгийн дэвтэртэй адилхан орого, зарлагаа нэгтгэх төвөгтэй учраас аппликэшнтэй цуг ашиглавал илүү үр дүнтэй.
Бусад төлөвлөгч дэвтрүүдЗөвхөн жилийн, сарын зорилго, өдөр тутмын ажлуудаа төлөвлөдөг.
  • Бүтээгдэхүүн
    • Хувь хүн болон бизнес эрхлэгч нарт зориулсан санхүүгийн сургалт зөвлөгөө өгөх.
    • Өрхийн болон бизнесийн орлого, зарлага, авлага, өглөг, хөрөнгө, хуримтлалыг бүртгэх гар утасны аппликэшн
    • Бүтэн жилийн турш ашиглах цогц дэвтэр.

Өрхийн болон бизнесийн орлого, зарлагаа бүртгэх.

Өмнөх жилээ дүгнээд, ирэх жилээ төлөвлөх хэсэгтэй.

Өдөр тутам хийх ажлын жагсаалтаа бичээд, дүгнэх хэсэгтэй.

Тэмдэглэл хийх хоосон хэсэгтэй.

  • Үнийн бодлого

Хүснэгт 4

Бүтээгдэхүүний нэрТөслийн 1-р жилийн борлуулах үнэТөслийн 2-р жилийн борлуулах үнэТөслийн 3-р жилийн борлуулах үнэ
Санхүүгийн сургалт30’00040’00050’000
Аппликэшн40’00040’00040’000
Төлөвлөгч дэвтэр45’00045’00050’000
  • Бүтээгдэхүүнийг борлуулах суваг
    • Онлайн орчин
    • Ам маркетинг
    • Номын дэлгүүрүүд
    • App store / Playstore
    • Youtube
    • Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх арга

21 аймаг болон Улаанбаатар хотод борлуулагч ээжүүдтэй хамтарч ажиллана. Борлуулалтын 20-25% – ийг өгнө.

  • Хувь хүн болон бизнес эрхлэгч нарт зориулсан санхүүгийн сургалтыг онлайнаар сурталчилна. Аймаг бүрийн борлуулагч нартайгаа хамтарч сургалт хийнэ, байгууллагуудтай хамтарч ажиллана.
    • Гар утасны аппликэшны хувьд мөн онлайнаар борлуулна. Мөн борлуулагчдаар дамжуулж борлуулна. Аппликэшн дээр найзаа урих хэсэг байх ба эхний сунгалт хийсэн үед урьсан хүнд 10-15%-д тэнцэх бонус оруулах.
    • Бүтэн жилийн турш ашиглах цогц дэвтэр.

Улаанбаатар болон орон нутгийн номын дэлгүүрүүдээр тараах. Онлайнаар тайлбар видео хийж цацах. Борлуулагч нартай хамтарч ажиллах.

  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөөСанхүүгийн сургалт нь 14 хоногийн нийт 10 удаагийн хичээл орно. 1 хичээл нь 1 цаг үргэлжилнэ. Сургалтанд суусан хүмүүстээ 2 сар аппликэшн ашиглах эрх бэлэглэнэ.Орлого, зарлага хөтлөх аппликэшн нь 1 сарын төлбөр нь  5’000₮, 6 сарын төлбөр 25’000₮, 12 сарын төлбөр нь 40’000₮ гэж тооцсон байгаа. Аппликэшн шинээр ашиглаж байгаа хүмүүстээ сургалтанд тодорхой хувийн хөнгөлөлт бэлэглэнэТөлөвлөгч дэвтрийн хувьд бүтэн жилийн турш ашиглах зориулалттай. Хамгийн гол нь хийх ажлын төлөвлөгөө ч бичнэ, санхүүгээ төлөвлөнө, өдөр тутмын орлого, зарлагаа ч бүртгэх боломжтой. Дэвтрийг 45’000₮-өөр борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн дэвтэр авсан хүмүүстээ аппликэшн ашиглах 2 сарын эрх бэлэглэнэ.
  • Бүтээгдэхүүн борлуулалтын төлөвлөгөө / Тоо хэмжээгээр /

Хүснэгт 5

д/дБүтээгдэхүүний нэрс9-р сар10-р сар11-р сар12-р сар1-р сар2-р сарНийт
1Санхүүгийн сургалт202515153030130
2Төлөвлөгч дэвтэр   30303090  
3Мөнгөний менежер аппликэшн   20303080
 Нийт202510659090300

Хүснэгт 6

д/дБүтээгдэхүүний нэрс3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сарНийт
1Санхүүгийн сургалт303040252525175
2Төлөвлөгч дэвтэр305050202020190
3Мөнгөний менежер аппликэшн354045505560285
 Нийт9512013595100105650
  • Хүний нөөц, ажиллах хүчин

Хүснэгт 7

 Албан тушаалОрон тооСарын цалинТавигдах шаардлагаХариуцан ажиллах чиглэл
1Санхүүгийн багш2Сургалтын орлогын 40%Хариуцлагатай, бусдын үгийг сонсдог. Санхүүгийн мэргэжилтэй бол давуу тал болно.Сургалт хариуцан ажиллана.
2Маркетинг, дизайнер1Тухай бүртээ цалин бодогдоно.Фотошоп дээр ажилладаг байх.Эх бэлтгэл, видео эвлүүлэг хийх. Facebook пэйж хөгжүүлэх.
3Борлуулагч25Борлуулалтын 20-25%Сэтгэлтэй, бусдад юм ойлгуулахдаа сайн. 
  • Тохиолдож болох эрсдэл түүнээс гарах арга зам

Эрсдэлийн төлөвлөгөө

Хүснэгт 8

Тохиолдож болох эрсдэлүүдТүүнээс гарах арга замууд
Орлого, зарлага бүртгэх аппликэшн  ашиглахад төвөгтэй байх.Сургалтанд өмнө суусан хүмүүстээ апликэшнээ ашиглуулж туршилт хийх. Тэдгээрийн саналыг сонсоод аппликэшнээ сайжруулах.
Аппликэшн бүх утсанд суухгүй эсвэл гацаж удах.Програмисттайгаа сайн ярилцаж сүүлийн үеийн технологи ашиглах.
Аппликэшныг мөнгө төлж ашиглах хүн цөөхөн төлөвлөсөн хэмжээгээр борлуулагдахгүй байх.Сургалтаараа хүмүүст хүрч сэтгэхүйг өөрчлөх.

Доорх загварыг ашиглана уу.

Эхний Жил
Үйл ажиллагаа910111212345678Тайлбар 
Санхүүгийн сургалт            Сард 1 удаа / 14 хоногийн сургалт 
Аппликэшн хөгжүүлэлт            Програмист одоо 75% гүйцэтгэлтэй байгаа. Эхний ээлжинд орлого, зарлага бүртгэдэг аппликэшнээ playstore болон appstore.д байрлуулсан байгаа. 
Дэвтрийн эх бэлтгэл            Бумдарь гэдэг нэртэй дизайнертай хамтарч ажилласан 
Дэвтрийн хэвлэлт            Ногоон ариусал ХХК хэвлэлийн компанитай хамтарч ажиллана.