Вакуум хагалгааны өрөө төсөл

  1. Төслийн нэр: Вакуум хагалгааны өрөө төсөл
  2. Төслийн байршил: Орхон аймаг , Баян-Өндөр сум, Бүсийн оношилгоо эмчилгээний төв
  3. Мэдүүлэг гаргагч байгууллага: Эрүүл мэндийн газар
  4. Төслийн зорилго: Хөдөө орон нутагт өвдөг, түнхний хиймэл үе суулгах гэх мэт халдварын эрсдэлтэй нарийн мэс засал, мэс заслын үед халдварын аюулгүй байдлыг дээд зэргээр ханган улсын стандартанд нийцсэн вакуум мэс заслын өрөө хийхэд оршино
  5. Төслийн гол үйл ажиллагаа : БОЭТ-ийн мэс заслын вакуум өрөөтэй болгож өвдөг, түнхний хиймэл үе суулгах, гэмтлийн тархи нугасны мэс заслыг орон нутагдаа хийх нөхцөл бололцоо бүрдэнэ.
  6. Төслийн хүлээгдэж буй үр дүн: 1.Олон улсын стандартанд нийцсэн мэс заслын ариун өрөөтэй болсноор эмнэлгийн дотоод халдварын гаралт 80% буурч, эмнэлгийн ор хоног буурна.2.Орон нутагт нарийн мэс ажилбаруудыг хийх нөхцөл бүрдэнэ. 3.Олон улсын мэс заслын нийгэмлэгээс мэргэжлийн баг ирж дадлага сургалт хийх нөхцөл бүрдэнэ.
  7. Төслийн хугацаа: 2022-2023 он