- Төслийн нэр: “Агропарк”
- Төслийн байршил: Орхон аймаг, Жаргалант сум
- Мэдүүлэг гаргагч байгууллага: Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
- Төслийн зорилго: Орхон аймгийн хүн амыг жилийн турш мал аж ахуй, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр тогтвортой хангах
- Төслийн гол үйл ажиллагаа: Хамгаалагдсан хөрсний ногооны аж ахуй, мах, сүүний үхрийн кластер ферм, зоорины аж ахуй байгуулах
- Төслийн хүлээгдэж буй үр дүн: Аймгийн иргэдийг жилийн турш хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөл бүрдэнэ.
- Төслийн хугацаа: 2022-2024 он

